Өдөр тутмын сонинууд эсэргүүцлээ илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 08

Өнөөдөр өдөр тутмын бүх сонин хоёрдугаар нүүр буюу “Улс төр”-ийн нүүрээ хоосон гаргажээ. Тайлбар нь “Төр ард түмнийг холбогч нь хэвлэл. Ард түмэн төрийн байгууллагуудын мэдээллийг авах эрхтэй” гэсэн байна.Өчигдрийн чуулганы хуралдаанаар хаалтын гэрээ хэмээх зүйлийн талаар ярихад хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан утга бүхий багагүй зүйл яригдсан. Түүн дотроо хэвлэлийнхэнд төрийн байгууллагын талаарх мэдээлэл өгөхийг хязгаарлах талаар ч дурьдсан юм. Тэгэхээр өдөр тутмын сонинуудын үзүүлж буй дээрх эсэргүүцэл нь чуулганаар яригдсан зүйлтэй шууд холбоотой байсан хэмээн хэвлэл мэдээллийн байгууллагууд эсэргүүцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top