Барьцаалагчийн гарт амиа алдсан иргэн 35 настай байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 08

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд  долоон хүүхэд барьцаалсан хэрэг өчигдөр орой гарсан байна. Хэрэг  Био комбинат буюу Хан-Уул дүүргийн 12-р хороонд гарсан бөгөөд барьцаанд байсан  хүүхдүүдийг  суллаж,  барьцаалагч эгтгээдийг  баривчилсан байна.Юутай ч хэрэг явдлын талаар ЦЕГ-ын  хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Ийм хэрэг  гарсан нь үнэн. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Биокомпанитад согтуу иргэд бужигналдаж, дуу шуугиан гаргаад байна гэсэн дуудлагаар "Эрхэс" 102 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн ахлах дэслэгч  Н.Дашцэрэнгээр ахлуулсан баг хэргийн газар дээр очсон.  Улмаар тэднийг очиход Мод үржүүлэхийн газар ажилладаг нэг иргэн хүүхдүүдэд хутга тулгаж барьцаалсан байдалтай байсан. Тиймээс барьцаалагч этгээдтэй ярилцаж тохирч, шуурхай байдлаар хэлэлцээр хийж барьцаалагсдыг сулласан байгаа юм. Ингэж  таслан зогсоогоод хэргийн газар үзлэг хийхэд тухайн газар нэг иргэн амь насаар хохирсон, бас нэг хүн зодуулсан байдалтай байсан. Улмаар  шархадсан иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Барьцаалагч этгээдийг цагдан хорих төвд саатуулсан" гэв. Цагдаад нар дуудлагын дагуу очиход сэжигтэн нэг хүүгийн хүзүүнд хуга тулгасан байдалтай зогсож байжээ. “Хэн ч дуугарч болохгүй, хаалга тайлж болохгүй” гэсэн команд өгсөн байсан тул ийнхүү хаалгаа тайлж өгч чадаагүй гэдгийг хүүхдүүд дараа нь хэлсэн байна.

 Нас барсан иргэнийг Жамьяансүрэн гэдэг байсан ба өдгөө 35 настай, 1979 онд төрсөн нэгэн байсан. Цагдаагийн байгууллагын урьдчилсан  дүгнэлтээр түүнийг толгойруугаа цохиулж амиа алдсан гэж үзэж байгаа аж. Гэвч Шүүх шинжилгээний нарийн мэргэжлийн дүн хараахан гараагүй байгаа юм.  Харин бэртэж, гэмтээд одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж  байгаа ажилчныг Даваацэрэн гэдэг байна.

Хүний аминд хүрч бусдыг ноцтой гэмтээсэн этгээд өмнө нь танхайн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан тухай ч хэлж байгаа юм.  Мөн хоолойдоо хутга тулгуулсан хоёр оюутан эмнэлэгт байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top