Авто ослын улмаас дөрвөн хүн гэмтжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 08

Хоногийн хугацаанд объектын гал түймрийн гурав, гал түймрийн зөрчлийн нэг, зам тээврийн ослын нэг, цасанд зам даваа хаагдсан нэг дуудлагаар нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан.Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дөрөвдүгээр цахилгаан станцын зүүн талын авто зам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11:30 цагт өгснөөр Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийг гаргахад “Аксент” загварын автомашин, “ЗИЛ-130” загварын автомашинтай мөргөлдөж Аксент загварын автомашины жолооч 23 настай эрэгтэй машины төмөр хийцэд хавчуулагдан хүнд, 23-55 насны гурван иргэн хөнгөн гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн 103-ын эмчид шилжүүлж өгсөн.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top