Эрүүл мэндийн яам энэ оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Тийм болохоор эхчүүд, хүүхдүүдийг өмөөрсөн хэдэн зүйл сийрүүлье. Монголчууд бид нар энэ жил гурван сая дахь иргэнээ хүлээж авна. Магадгүй, та анзаарсан бол “Манайхаас төрчихөөсэй, хүү охин, ач зээ минь Монголын гурван сая дахь иргэн болчихоосой гээд сэтгэл догдлон ярих хүн олон байгааг олж харсан байх. Гэтэл энэ их халуун сэтгэл рүү ус цацсан хар бараан мэдээлэл бас дуусаж, дундрахгүй юм. Эхчүүд, хүүхдүүдээ гэсэн төрийн бодлого дутагдсанаас эсэн мэнд хоёр яс салах төрөх эмнэлэг нь хүрэлцэхгүй юм, эх хүүхдийн эндэгдэл нь ч ганц нэгээрээ тоологдохгүй юм. Эцэст нь хот, хөдөөгийн эмч нар хариуцлагагүй, хайнга хэмээн цоллуулж, хэвлийдээ эсэн мэнд тээсэн үр нь эмнэлэгт ирээд энддэг, эмч сувилагчдын буруутай үйлдлээс болж, эрэмдэг зэрэмдэг болдог, энэ хорвоогоос буцдаг явдал газар авсаар байна. Шуудхан хэлэхэд, Монголын мянга мянган бүсгүйчүүд төрөх эмнэлгийн тоо олширч, төр засгийн бодлого шийдвэр хэзээ ажил хэрэг болохыг хүлээгээд хэдэн жилийн нүүр үзэж байна.
Одоо зарим нь гэртээ төрж байна. Ор, тасаг нь хүрэлцэхгүй байна гээд эмнэлгийн үүднээс буцаж байна. Өвдсөн ч өвдөөгүй юм шиг, өөрийгөө өмөөрч чадахгүй шүд зуугаад явж байна. Олны дунд, мал шиг мөлхөж байгаад эмч, эмнэлэг хоёр нь ч хүртэлцэхгүй зөнгөөрөө төрж байгаа эхчүүд цөөнгүй байна. Орон дээрээ хоёр, гурвуулаа хэвтэж байгаад, ядруухан ээж амарч ч чадахгүй, зүүрмэглэхдээ хөхөөрөө хүүхдээ дарж алж байна. Өөр юу хэрэгтэй гэж... Монголд төрөх эмнэлэг хэрэггүй гэж үү?
Төрд төрөх эмнэлгийн асуудал жижиг байж мэднэ. Харин төрийн бодлогод хүн амын өсөлт чухал баймаар юм. Энэ асуултыг төрөх эмнэлгийн бүхий л асуудалд хошуу нэмэрлэж, хурууны үзүүр хөдөлгөх эрх бүхий бүх хүнд тавимаар байна. Яагаад гэвэл, төрөлт ихсэж, төрөх насныхан олширч байгаа энэ үед төрөх эмнэлгийн асуудлаар бизнес хийгчид олширч байна. Чадалтай, чансаатай нэг нь улсын эмнэлгийн ачааллаас хуваалцаж байна. Харин чадваргүй, мэдлэггүй нэг нь эхчүүд, хүүхдүүдийн эрүүл мэндээр тоглох вий гэсэн болгоомжлол бас байна. Ингэж хэлж байгаагын учир шалтгаан нь сүүлийн үед таны гэрээс дутахгүй тохиолог, тав тухтай орчинд аюулгүй, эрсдэлгүй төрүүлнэ гэсэн хувийн эмнэлгүүд бас гарын арван хуруунд багтахаа больж байна. Эмнэлэгт насаараа ажилласан гэх...Энд дарж цааш

Сэтгэгдэл ( 0 )