Фото: Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын бодит үйл явц

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 09

 Монголын иргэний нисэхийн анхны онгоц хөөрч, нислэг үйлдэж байсан  Хөшгийн хөндийд олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн тухай бид мэдээлж байсан билээ.

Улаанбаатар хотоос 60 гаруй км-ийн зайд тус шинэ буудал  баригдаж байгаа.

Япон улсын олон улсын хамтын ажиллагааны банк хооронд  2008 онд 28.8 тэрбум иений төсөвт өртөгтэй олон улсын нисэх онгоцны шинэ буудал байгуулах хөнгөлттэй зээлийн гэрээ байгуулсан  бөгөөд энэхүү олон улсын шинэ  буудал нь агаарын тээврийг олон улсын стандартын түвшинд хүргэх зорилго тавьсан.

 

Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг түшиглэн төмөр зам, авто болон ачаа тээврийг гүйцэтгэх томоохон төв бий болохоос гадна Улаанбаатар хотын дэд бүтэцтэй холбогдох мөн наад зах нь 100 мянга гаруй хүн амтай шинэ дагуул хотыг бид барьж байгуулах болно гэж тооцоолоод байгаа юм.

Төслийн хүрээнд үерийн усны хамгаалалт далангийн барилга байгууламж, цахилгаан дамжуулах 110 киловатт-ын шугамын болон холбоо мэдээллийн шилэн кабель татах бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа.  

Нийтдээ 30 гаруй барилга байгууламжууд баригдах бөгөөд зорчигч үйлчилгээний терминал нь нэг цагт 1100 зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай байх юм байна. Иж бүрэн  барилга байгууламжаас бүрдсэн олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор  Аэродромын хяналтын код 4D-ээс  4E-д шилжих бөгөөд 2019 он гэхэд олон улсын болон дотоодын нислэгээр жилд 1 сая 650 мянган зорчигчдод үйлчилж, 11900 тн ачаа тээвэрлэдэг болох уг нисэх буудлын бүтээн байгуулалтыг дурандахад ийм байна. Манай сайт дараа дараагийнхаа мэдээллээр дээрх олон сая долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын үйл явцын сайн, мууг  баримтаар дэлгэн үзүүлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top