Хүмүүжигчдэд мэргэжил олгож эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 08

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2015 оны хичээл сургалтын хөтөлбөрийн дагуу хүмүүжигчдэд мэргэжлийн зэрэг олгох суурин сургалтын хоёрдугаар ээлж өнөөдрөөс эхэллээ. Энэ удаагийн сургалтад Барилгын засал чимэглэлч, Барилгын өрөг угсрагч, Сантехникч, Бетон-арматурчин гэсэн дөрвөн мэргэжлээр нийт 80 хүмүүжигч суралцах юм байна. Суралцагсад эхний хоёр сар танхимын онолын сургалтад хамрагдаад, гурван сарын хугацаанд үйлдвэрлэлийн дадлага хийх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top