Хууль бус худалдааг зогсоохыг анхааруулав

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 08

“Нарантуул” олон улсын худалдааны төвд хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл, амьтны гаралтай түүхий эд, арьс үс, шувууны өд, толгой болон хавх, бууны сум, 50 мм-ээс дээш диаметртэй тор зэрэг ангийн хэрэгсэл, нэн ховор ургамал байнга худалдаалж байгаа тухай мэдээлэл гарах болсон.  Эл мэдээллийн дагуу МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын болон  Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтэс хамтран захын удирдлагатай уулзсан байна. Уулзалтын үеэр зөвшөөрөлгүй цэгт мэргэжлийн бус хүмүүс хууль бусаар худалдаа эрхэлж байгааг таслан зогсоохын тулд дотоодын хяналтаа тогтмол хийж, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмыг мөрдөн, ажиллагчдынхаа хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхийг захын удирдлагад анхааруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top