Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хууль бус үйл ажиллагааг хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 08

Өргөдлийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хаалттай хуралдлаа. Тус хуралдаанаар Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн асуудлыг хэлэлцсэн байна. Түүний буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэд тус байнгын хороонд хаягласан өргөдөл готдол ихээр иржээ. Д.Батхуяг нь Ашигт малтмалын газрын дарга байхдаа иргэдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож, ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top