Өмнөд Солонгосын Инчеоноос Чежү арлыг зорьж явсан “Sewol” хөлөг онгоц осолдож нийт 476 зорчигчийн 300 гаруй нь амь насаа алдан улс орныг уй гашууд автуулаад байгаа билээ. Ослыг мөрдөн шалгаж буй цагдаа, прокурорын багийнхан онгоцонд стандартад зааснаас хоёр дахин хүнд ачаа тээвэрлэж, бэхэлгээ хийгээгүй улмаас хөмрөгдөж живсэн гэсэн дүгнэлт гаргасан юм. Өнөөдөр “Chonghaejin Marine” компанийн гүйцэтгэх захирал 72 настай Ким Хан Сыкийг бусдын амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн, далайн хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр баривчилжээ.

Сэтгэгдэл ( 0 )