Илүү хугацаагаар ял эдэлсэн иргэдийн хохирлыг барагдуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 08

Хүний эрхийн үндэсний комисс гурван иргэнийг төлөөлөн Хөвсгөл, Хэнтий аймгийн сум дундын, нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд нэхэмж­лэл гаргажээ.Эдгээр иргэн эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас хохирсон байна. Иймээс иргэдэд учирсан хохирол болон илүү хугацаагаар ял эдэлсэн хохиролд нийтдээ 358 сая орчим төгрөгийг нэхэмжилжээ. Шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заас­ны дагуу Засгийн газ­рын нөөц сангаас 111 гаруй сая төгрөгийг гаргаж хохи­рогчдод олгуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top