2013 онд талбайн теннисний ертөнцөөс зодог тайлсан АНУ-ын алдарт теннисчин Жеймс Блейкийн Флорида дахь гэр нь шатсан билээ. Шатсан гэрээс дөрвөн хүний цогцос олджээ. Өдгөө 34 настай теннисчин гал гарах үеэр 1.5 сая ам.долларын үнэ бүхий уг байшиндаа байгаагүй юм байна. Тодруулбал, тэрбээр уг байшингаа хөлслүүлж байжээ. Гал сөнөөгчид түүний эл байшингийн галыг унтраах үеэр дөрвөн хүний цогцос олсноо мэдэгджээ. Одоогоор амь үрэгдэгсдийг хэн болохыг тогтоох ажил явагдаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )