Хурандаа Ш.Батсүхийг магадлангаар суллагдах хүсэлт илгээжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 09

Долдугаар сарын 1­-ний гэх хэрэгт буруутган ЦЕГ­ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, ЭХГ­-ын дарга, хурандаа Ш.Батсүх,  НЦГ­-ын  дарга,  хурандаа  О.Зоригт  нарыг  хорих ялаар шийтгэсэн билээ. Сар гаруйн хугацааны өмнө хошууч генерал Ч.Амарболдыг шүүх магадлангийн хурлаар хэлэлцэж, хугацаанаас нь өмнө сулласан юм.Одоо хурандаа Ш.Батсүх ялаа эдэлж байгаа юм. Тэрээр хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтсэн тул эдлэх ёстой ялын хоног нь шүүх магадлангийн хуралд орох хэмжээнд хүрээгүй байсан аж.  Харин түүний ялын хоног саяхан эдлэх ёстой  ялынхаа 2/3-­т хүрсэн байна. Тиймээс хорих ангийн удирдлага нь засрал хүмүүжил олсон хэмээн прокурорын байгууллагад тодорхойлжээ.Үүний дагуу прокурорын байгууллагаас  хурандаа Ш.Батсүхийг хугацаанаас нь өмнө шүүх магадлангийн хурлаар оруулах хүсэлтийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хүргүүлсэн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top