Өнгө, өнгийн дээлээр гангарсан малчин залуус

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 09

Өнөөдөр төрийн ордон өнгөлөг байна. Юу гэвэл өнгө өнгийн дээлээр гоёсон малчин залуус төрдөө үгээ, үзэл бодлоо илэрхийлэхээр ирээд байгаа.

Ерөнхий сайдын ивээл дор “Монгол малчин” мэдээллийн агентлаг зохион байгуулж байгаа “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөлгөөн Төрийн ордонд эхэллээ. Өнөөдөр улсын хэмжээнд мал маллаж, баялаг бүтээж байгаа 15-34 насны 110 мянга гаруй залуусын төлөөлөл болсон 360 залуу малчин 21 аймгийн 330 сумаас хуран чуулжээ. 2013 онд 3800 толгой мал тоолуулж ажил амжилтаараа залуусаа түүчээлж байгаа Завхан аймгийн Цэцэн-Уул сумын малчин Д.Ванган, 2000 гаруй мал тоолуулсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын малчин эмэгтэй Мөнхнасан, хамгийн залуу малчин Ховд аймгийн Мөст сумын малчин Тулгаа зэрэг тэргүүний залуу малчид зөвлөлгөөнд уригдан оролцож байна. Зөвлөлгөөнд 68 залуу малчин эмэгтэй уригдан оролцож  байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top