Өвөр Монголд алтны томоохон уурхай нээгджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 10

Энэ сарын 6-нд Өвөр Монголын Улаанхад хотын захиргаанаас мэдээлснээр, тус бүс нутагт хамгийн томд тооцогдох Шүжин алтны уурхай нээгдсэн байна. Тус уурхайн цэвэршүүлэлтийн хэмжээ 124 мянган шоо метр, худгийн диаметр 5.5 метр, худгийн гүн 800 метр байгаагаараа Өвөр Монголдоо хамгийн томд тооцогдож байгаа аж.

Уурхайн чулууны малтлагын хэмжээ 4 сая гаруй тоннд хүрч, алтны нөөц бараг 14 тонн байгааг тогтоожээ. Уурхайн ерөнхий хөрөнгө оруулалт 259 сая юаньд хүрсэн байна. Тус уурхайн барилга байгууламжийн ажлыг гурван жил хагасын хугацаанд гүйцэтгэж, 2017 оны хагас жилд үйлдвэрлэлээ эхэлж, тухайн үед өдөрт бараг 1000 тонн чулуу гаргаж, жилдээ 1000 гаруй кг алт олборлохоор тооцоолсон аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top