Прокурорууд хөдөө орон нутагт ажиллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Улсын Ерөнхий Прокурорын батлан гаргасан Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх удирдамжийг үндэслэн Увс аймгийн прокурорын газраас 2014 онд удирдамж батлан орлогч прокуророор ахлуулсан ажлын хэсэг  4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 04-ний өдрүүдэд  сумдаар ажилласан байна.

Ажиллах хугацаандаа Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран Малчин, Зүүнговь, Хяргас, Баруунтуруун зэрэг сумдад болон Хилийн 0311 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч нарт  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хойшлуулашгүй ажиллагааны талаар сургалт, тухайн орон нутагт үйлдэгдэн гарсан гэмт хэргийн гаралт, эрүүгийн хэргийн нөхцөл байдал, Прокурорын байгууллагын шинэчлэл, Прокурорын байгууллагаас баримталж буй бодлого чиглэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар яриа таниулга хийж,  прокурорын газрын танилцуулгыг зурагт хуудас хэлбэрээр хэвлүүлэн гаргаж урьдчилан сэргийлэх ажилд ашигласан ба нийт 4 сум 1 цэргийн ангийн  нийт 350 гаруй албан хаагч болон иргэд хамрагдсан бөгөөд улмаар аймгийн прокурорын баталсан удирдамжийн дагуу тус сумдын  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  салбар зөвлөлийн ажлыг шалгаж, сумын хэсгийн төлөөлөгчийн ажилтай танилцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top