Он гарсаар ургийн гажигтай дөрвөн хүүхэд төржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 10

Гурван  жилийн дотор монгол улсын хэмжээнд 407 ургийн гажигтай хүүхэдтэй мэндэлж байжээ.  Харин 2013 онд буюу ганцхан жилийн дотор ургийн гаж төрөлт 480 тохиолдол бүртгэгдсэн байна. Ургийн гаж төрөлт  яагаад өссөнийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв,  Америкийн нэгдсэн улсын эрдэмтэдтэй нийлэн судлаж байгаа юм.

Монгол улс нь  гадаадын улстай харьцуулахад ургийн гаж төрөлт багатай. Тодруулбал Шинэзеландад нийт төрж байгаа эхийн 2,6 хувь гажигтай хүүхэд төрүүлдэг бол АНУ-д гаж төрөлт нийт мэндэлж байгаа эхчүүдийн 5 хувийг эзэлж байна. Хилийн чанадтай өөрсдийгөө харьцуулахад санаа амар байж болохоор. Гэвч монгол улсын хилийн зурвас дотор ярихад ургийн гаж төрөлт аль хэдийнээ хаалга тогших аюул болоод байна. Өмнөговь аймагт өнгөрсөн жил  ургийн гажигтай 8 хүүхэд мэндэлж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top