Хятадын хамгийн их жинтэй залуу 150 кг юм байна. Түүний ээж гал сөнөөгчидөд нэгэн хачирхалтай буюу хүүг минь усанд оруулж өгөөч гэсэн дуудлага өгчээ. Тэндхийн гал сөнөөгчид галаас гадна устай их харьцдаг ч урьд өмнө нь ийм дуудлага хүлээн авч байгаагүй болохоор ихэд гайхширсан ч очжээ.
Дуудлагаар очсон гал сөнөөгчид Сяофен хэмээх 19 настай залууг даагаагүй учир нэмэлт хүч дуудаж, нийтдээ долоон гал сөнөөгчид 150 гаруй кг жинтэй Сяофенийг дамнуурган дээр тавьж, угаалгын өрөө рүү чирэн байж оруулжээ.
Сяофен ийм их жинтэйгээс гадна нугасны мэдээ алдалт хэмээх өвчтэй учир босч сууж чаддаггүй байна.Юутай ч, дулаан цаг ирж усанд орох зайлшгүй шаардлага тулгарсан Сяофенийг долоон гал сөнөөгч нэг удаа усанд оруулж хэсэгтээ л сайхан байх завшаан олголоо.

Сэтгэгдэл ( 0 )