Энэ амралтын өдрүүдэд нийт гурван газрын авто замуудыг хэсэгчлэн хаахаар төлөвлөжээ. Тодруулбал, Бээжингийн гудамжинд “Орчлон” сургуулийн урд талын авто замын хойт урсгалыг өчигдрийн 23.00 цагаас эхлэн хаасан бөгөөд маргаашийн 08.00 цагт нээх юм байна. Мөн Энхтайваны өргөн чөлөөнд Москва хорооллын урдах авто замын нэг урсгалыг өнөөдрийн 23.00 цагт хааж, даваа гаригийн 06.00 цагт нээнэ. Үүнээс гадна Намъянжугийн гудамж “East” төвийн зүүн талын авто замын хоёр урсгалыг өнөөдрийн 23.00 цагаас даваа гаригийн 06.00 цагт хүртэл түр хугацаагаар тус тус хааж, зам сэтлэх, инженерийн шугам сүлжээний шинэчлэлт хийж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )