Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 12

Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна. 

 

Тавдугаар сарын 12-наас тавдугаар сарын 18-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

 

ХОНЬ

Удирдлагуудынхаа санасан хэмжээнд үнэлэгдэхийн тулд та багагүй хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Багахан зүтгэл гаргаснаар та ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, улмаар шинэ соргог санаа төрж, ажлын бүтээмжээ ч дээшлүүлж чадна. Мэдээж энэ байдал таны боссод таалагдах нь гарцаагүй. Ажлын чухал түнш, хамтрагч, эсвэл үйлчлүүлэгчтэйгээ тун болгоомжтой харьцахгүй бол санамсаргүй хэлсэн үгнээсээ болж том гарз амсч болзошгүй нь. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байх тул өндөр үнэтэй, тансаг зүйлд мөнгөө үрж магадгүй. Хувийн амьдрал ээдрээтэй байх болно. Шаардлагатай үед буулт хийж сур.

ҮХЭР

Хурц ухаан, дээр нь зөн совин, мэдрэмжийнхээ ачаар та айсуй долоо хоногийг баяр баясгалантай өнгөрүүлэх болно. Таны санааг зовоож мэдэх жижиг асуудлууд гарах боловч та хялбархан даваад гарна. Ажилдаа хандах хандлага чинь нямбай байх тул долоо хоногийн эцэст та нэлээд олон ажил амжуулснаа мэдрэх болно. Гэр бүлийн, хувийн асуудлууд ч таатай байх бололтой. Аливаа зүйлд өөртөө хэт бардсанаас зарим нэг хүндрэл гарч болзошгүй. Өөдрөг зан чанар чинь бусдад таалагдаж, зарим нэг дотны хүн чинь танаас зөвлөгөө хүсэх бололтой.

ИХЭР

Бүх зүйлд сэрэмжтэй, хурц соргогоор ханддаг чинь таны давуу тал боловч зарим үед болчимгүй, тэвчээргүй зан гаргахаас зайлсхийгээрэй. Ажил төрөлтэй холбоотой зарим асуудлыг хэт яарч хийснээс болж эрсдэл үүрч магадгүй. Яарвал даарна гэж үг байдгийг санаарай. Тэр алдааныхаа шанг та өндөр үнээр төлөх хэрэг ч гарч магадгүй. Энэ долоо хоногт та аливаа шинэ зүйл турших гээд хэрэггүй. Ажлын ширээнээс төрсөн шинэ санаа чинь таныг эвгүй байдалд ч оруулж мэднэ. Гэр бүлийн харилцаа энгийн байх болно. Бие тавгүйтэх боловч та ажрахгүй. Нойр дутуу явснаас болж ядаргаанд орохоос сэргийлээрэй.

МЭЛХИЙ

Хэрэв одоогийн ажил чинь таны тэвчээрийг барж байгаа бол туйлын таатай ажлын санал хүлээн авч магадгүй. Ер нь айсуй долоо хоног танд ээлтэй байх болно. Ажил дээрээ онгироо сагсуу нэгний хийтэй үгний золиос болж болзошгүй. Бусад талаар ажил, амьдрал тань бүтэмжтэй байх болно. Хэрэв ажлын шинэ санал хүлээж авсан бол нухацтай хандахыг од эрхэс танд зөвлөж байна. Нөхцөл байдлыг сайтар тунгааж үзээрэй. Санхүүгийн байдал тогтвортой, аль эрт хүнд зээлүүлээд мартчихсан өрөө авна. Олон эх сурвалжаас мөнгө орж ирж болзошгүй.

АРСЛАН

Бизнесийн салбарт ажиллагсдын хувьд ашиг орлого далласан таатай үе тохиож байна. Хэрэв та үйлдвэрлэлийн салбарт ажилладаг бол тушаал дэвших өндөр магадлалтай. Бизнесийн орлого, цалин хөлс нэмэгдэх бололтой. Ажилдаа амжилт гаргаснаар өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэж, амьдралыг та өөдрөгөөр харах болно. Энэ хэрээр хувийн амьдрал чинь ч таатай байх болно. Том, жижиг гэлтгүй аливаа шийдвэр гаргахдаа гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, тэдний үгийг сонсоорой. Ялангуяа ахмад хүний үг танд ихээхэн тус болох болно.

ОХИН

Энэ долоо хоногт од эрхэс таныг санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд ивээх болно. Бизнесмэн шиг л эрсдлээ урьдчилан тооцоолж, алсын хараатай байхаас ичих хэрэггүй. Бусдад хэнээтэй юм шиг харагдах хэдий ч таны амьдралд ихээхэн тустай гэдгийг санаарай. Цалингаас гадна нэмэлт эх сурвалжаас багагүй хэмжээний мөнгө орж ирэх бололтой. Хайр дурлалын асуудалд одтой байх болно.

ЖИНЛҮҮР

Эрч хүчээр бялхсан долоо хоног. Бие даасан байдлаа хадгалж, аливаа хүнд даалгаврыг ч төвөггүй биелүүлж чадна. Тусч, өгөөмөр зан чанар чинь товойж, ба ойр дотны бүхий л хүмүүстээ тус хүргэх болно. Хэдийгээр та бусдад харамгүй тусалдаг боловч өөрт асуудал гарах үед хэнээс ч хамааралгүйгээр зөвхөн өөрөө толгой мэдэн шийддэг. Тиймээс ч та хэт биеэ даасан, тусгаар тогтносон хүн. Зарим үед дотны хүний зөвлөгөө ямар их тус болдгийг та ойлгох болно. Санхүүгийн байдал тогтвортой байх болно.

ХИЛЭНЦ

Анхааралтай, хянамгай байснаар амжилтад хүрэх болно. Эс бөгөөс нийтийн дунд нэр хүндээ алдаж, таныг хүндлэх хүн олдохоо болино. Ажил дээрээ амжилт гаргасан ч та манлайлагчийн байр сууриа алдаж болзошгүй. Тиймээс хийж буй үйлдэл, хэлж буй үг болгоноо анхаар. Төлөв даруу байж гэмээнэ та бусдын хүндлэлийг хүлээх болно. Гэр бүлийн харилцаандаа анхаар. Материаллаг зүйлийг хэт анхаарахаа болиод хайртынхаа сэтгэлийн үгийг сонс.

НУМ

Хэт өглөгч байснаар та багагүй зарлага гаргах бололтой. Энэ нь таны ажил, амьдрал, санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Өөрийгөө ч умартаад бусдад туслах гэж хэт их хичээх нь эцэстээ зовлон шаналал болж хувирна. Тиймээс эхлээд өөрийнхөө асуудлыг зохицуулчихаад бусдад туслах гэж оролд. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх ёстой гэдгийг та хэнээр ч хэлүүлтгүй мэдэж байгаа учраас хүсэл тэмүүллийнхээ төлөө амьдар. Хэрэв уйдаж, ганцаардах үе гарвал ажилдаа анхаар. Шинэ содон санаа таныг уйтгарын ертөнцөөс амархан гаргах болно. Хэрэв та ганц бие бол жинхэнэ хайртайгаа учирч магадгүй.

МАТАР

Сүүлийн үед таныг зовоож байсан асуудлууд эхнээсээ шийдэгдэх болно. Ялангуяа санхүүгийн асуудлууд. Олон эх үүсвэрээр танд мөнгө орж ирэх болно. Сүүлийн үед гэнэт ийм хэмжээний мөнгө гар дээрээ аваагүй та шаардлагагүй зүйлст хэт үрэлгэн хандахаас татгалзаарай. Гэр бүлийнхэндээ бага ч болов бэлэг сэлт авч, баярлуулаарай. Бизнесмэн матрынхны хувьд боломжийн хөрөнгө оруулалт татаж чадна. Аливаа ажлын үр дүн тэр дорхноо мэдрэхгүй тул хүлээцтэй байж, ажилдаа шамдаарай. Эрүүл мэнддээ анхаарч, ядаж өглөө босоод бага ч болов дасгал хийхийг хичээгээрэй.

ХУМХ

Аливаа асуудалд ухаалаг хандаж, түргэн шаламгай байх үе. Одоогийн энэ хэмнэлээр байвал та олон зүйлийг алдах болно. Ялангуяа айсуй боломжийг та дэргэдүүрээ зүгээр л өнгөрүүлэх болно. Тиймээс өөртөө зорилго тавиад, оюун санаагаа цэгцэл. Өөдрөг бодолтой байж, байгаа бүхнээ дайчлаад үз. Өнөө, маргаашдаа биш ч гэсэн хэсэг хугацааны дараа та үр дүнг нь мэдрээд баярлах болно. Өнгө харсан үзэл таны хайр дурлалын харилцааг сэвтээж болзошгүй. Танд томоохон өөрчлөлт хэрэгтэй болсныг ухаарах цаг нь иржээ.

ЗАГАС

Хувийн амьдралдаа сэтгэл ханамжгүй байх бололтой. Өдөр бүр шөнө дөл болтол шаргуу ажиллаж, амьдралын төлөө хичээж байгааг чинь таны гэр бүлийнхэн ойлгохгүй байгаа мэт санагдаж, сэтгэлээр унах бололтой. Бусдын санаа бодлоос гадна таны өөрийн идэвх зүтгэл, өөдрөг сэтгэл чухал гэдгийг бүү мартаарай. Нөхцөл байдлыг тал талаас нь тунгааж үз. Санхүүгийн байдалдаа санаа зовох хэрэггүй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top