БЗД-ийн нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг гарлаа. Тус дүүрэгт явж байсан эмэгтэйн толгойг тасдсан хэрэг гарсан байна.Энэ талаар ЦЕГ-ын эх сурвалжаас тодруулахад “Хүн амины хэрэг гарсан нь үнэн. Толгойг нь тасдсан эсэхийг шалгаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Тодруулбал, гадны нөлөөтэй, онц хэрцгийгээр хөнөөгдсөн 25-35 насны хоёр эмэгтэй хүний цогцос олдсон байна. Тэдний нэгийнх нь толгой тасалсан байдалтай байсан аж. Тиймээс цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, өнгөрсөн бямба гаригт Баянзүрхийн товчоогоор орж гарсан тээврийн хэрэгсэл бүрийг шалгасан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )