Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүрэгт хүн амины хэрэг гарсан талаар мэдээлсэн. Тодруулбал, гадны нөлөөтэй, онц хэрцгийгээр хөнөөгдсөн 25-35 насны хоёр эмэгтэй хүний цогцос олдсон байна. Тэдний нэгийнх нь толгой тасалсан байдалтай байжээ. Хэрэг БЗД-ийн есдүгээр хороо, Давсны булаг гэх газрын ойролцоо орших уулын орой дээрээс иргэд хоёр охины цогцос олж цагдаагийн байгууллагад тэр даруй мэдэгдсэн байна. Охидын цогцсыг анх олоход нэгнийх нь толгой нь байхгүй, нөгөөхийнх нь нүүр хэн гэдэг нь танигдахыг аргагүй болсон байсан гэдгийг тэр хавийн оршин суугчид нь мэдүүлжээ. Улмаар цагдаагийн бүхэл бүтэн хэсэг тэр уулын орой, энгэрийг нэлээд самнасаны эцэст охины толгойг айлын хашаанд өнхрөөд орчихсон байхыг олсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан хоёр охин 20 орчим насных байсан бөгөөд Шархаданд оршин суудаггүй харин Толгойт орчимд амьдардаг байсан гэх. Гэмт хэрэгтэнг тэр өдөр нь баривчилж чадаагүй бөгөөд эрэн сурвалжлах ажиллагаа хийсний үр дүнд өчигдөр баривчилсан байна. Гэмт хэрэгтэнг илрүүлэхэд камертай дэлгүүр хамгийн их тус болсон гэнэ.
Тодруулбал давсны булгийн тэнд байрлах нэгэн дэлгүүрээс архи аваад гарч явсан залуу болон хоёр охины дүрс камерт бичигдэн үлдсэн байжээ. Тэрээр дүүтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд хэрэг үйлдсэнийхээ дараа дүүгээ аван зугтсан байсан нь энэ юм.
Цогцсууд олдсон Шархад ууланд хэлмэгдүүлэлтийн үед лам нарыг цаазалж байжээ.Тиймээс догшин лус савдагтай уул гэлцдэг юм байна. Эх сурвалжын хэлж буйгаар охидын цогцосыг анх олоход нэгнийх нь толгой байхгүй, нөгөөгийнх нь хөл, гар байхгүй, нүүр хэн гэдэг нь танигдахын аргагүй болтол нь сийчсэн байж. Цагдаа нар цогцосны ойролцоогоос хөл, гарыг нь олдсон байна. Мөн цагдаагийнхан тэр даруй уулын орой, энгэрийг самнасны эцэст охины толгойг айлын хашаанд өнхрөөд орчихсон байхыг олсон аж.

Сэтгэгдэл ( 1 )
oron garan ym be yasan naad niitelj bgaa medeegee unshihgu shuud uur site.s copy paste hgd niitelchihdeg yumuu haashaa yum.