ГССҮТ-ийн даргыг батламжиллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 12

Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргаар Хүний гавьяат эмч З.Мэндсайханыг томилжээ. Дөрөвдүгээр сард болсон Гэмтлийн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад З.Мэндсайханаас гадна Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван, ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Р.Энхсайхан нар өрсөлдсөн юм. Сонгон шалгаруулалтын гол шалгуур үзүүлэлт нь  эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан, салбартаа 15 жилээс дээш жил ажилласан, анагаах ухааны боловсролтой байх зэрэг байсан юм. З.Мэндсайхан дээрх шаардлагыг хангаж, ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс явуулсан сонгон шалгаруулалтад бусдаасаа илүү оноо авсан тул ГССҮТ-ийн даргаар томилох тушаалыг салбарын сайд нь гаргасан байна. З.Мэндсайхан  өмнө нь Улсын I эмнэлгийн захирал, “Монг-Эм” эмнэлгийн захирлаар ажиллаж байжээ.


Дөрөвдүгээр сард болсон сонгон шалгаруулалтад ГССҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Энхбаяр оролцож буй тухай мэдээлэл байсан нь үнэний ортой ажээ. Тэрбээр сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой байсан ч  сонгон шалгаруулалтаас хассан гэсэн үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийг шүүхэд өгчээ. Шүүх хурал энэ сарын 16-нд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд болох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top