“Буянт-Ухаа 1” хорололд байр авах азтануудыг тодруулсан. Тус хороололд 1764 айлын орон сууц ашиглалтад орж байгаа бөгөөд тус хорооллоос орон сууц авах хүсэлтээ илэрхийлж 9094 иргэн Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинд бүртгүүлсэн. Харин тэднээс 3159 нь журамд заасан шаардлагад тэнцээгүй учир хасагдаж, 5935 хүний дунд сугалаа явуулсан билээ. Сугалаанд хамрагдагсдын 3195 нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл байгаа бол үлдсэн 2740 нь төрийн албан хаагчид байжээ. Тавдугаар сарын 10,11-ний өдрүүдэд МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулсан сугалаагаар нийтдээ 1540 иргэн тус хорооллоос байр худалдан авах эрхтэй болсон. Харин цаана нь 224 орон сууц эзэнгүй үлдээд байгаа юм. Юуны учир зарим байрын эзэн нь тодорхойгүй үлдсэн талаар ТОСК-ийн маркетингийн менежерээс тодруулахад:
-Үлдэж буй 224 байрны олонх нь залуу гэр бүлд хуваарилсан байрууд байна. Бусад зорилтот бүлгүүдээс байр бараг үлдээгүй. 33,47 метр талбайтай 70 байрыг залуу гэр бүлд хуваарилсан ч 54 хүн, 42,32 талбайтай 92 байр хуваарилсан ч 48 хүн бүртгүүлж байраа авсан. Энэ мэтчилэн нийт 224 байр эзэнгүй үлдээд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )