Данийн Копенгаген хотноо болсон 59 дэх удаагийн “Eurovision” дууны тэмцээний ялагч өнгөрсөн бямба гаригт /V.10/ тодорлоо. Европын хамгийн алдартай дууны тэмцээнд Австри улсаас Кончита Вурст /Томас Нойвирт/ хэмээх трансжендер оролцогч тэргүүлж, ялагчаар тодорчээ. Кончита Вурст эмэгтэй хүн шиг хувцаслаж, биеэ авч явдаг боловч өтгөн хар сахал тавьдгаараа бусад оролцогчдоос онцгой нэгэн билээ. Хэдийгээр “Евровишн”-ий үзэгчид Кончита Вурстын талаар хоёр өөр үзэл бодол, хандлага гаргаж байсан ч тэрээр ялалт байгуулж чадсан байна. Түүний гадаад төрхөнд шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй байсан боловч авьяасыг нь бишрэгчид илүү олон байлаа. Кончита Вурстыг тэмцээнээ дуусгаад эх орондоо эргэн ирэхэд түүнийг дэмжигч “сахалтай” бүсгүйчүүд угтан авчээ. Ийнхүү “Eurovision” –д анх удаагаа трансжендер оролцогч тэргүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )