Нийгмийг цочроосон хэргийн талаар албаны эх сурвалжууд мэдээлэл өглөө

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 12

2014 оны тавдугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүрэгт гарсан онц ноцтой хэрэг гарсан. Энэ хэргийн талаар дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газар мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо “Хар хошуу” гэх нэртэй уулын орой дээрх чулуу өрсөн овоон дээр толгойн хэсэг тасдагдсан нэг цогцос мөн биедээ олон тооны шархтай  нэг цогцос олдсон байна. Хэргийн газрын үзлэгийг цагдаагийн байгууллага нийт гурван удаа хийж эд мөрийн баримтаар 61 эд зүйлийг баримтжуулан хураан авсан байна. Хохирогч Б нь 1995 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой нэгэн байжээ. Хохирогч Б нь БЗД-ийн 19-р хороонд оршин суудаг эрхэлсэн тодорхой ажилгүй байсан аж. Мөн хохирогч Х нь 1994 онд төрсөн Ховд аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байжээ.

Тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлэлийн төвийн дарга Баатархүүгээс тодрууллаа.

-Цагдаагийн байгууллага хэзээ дуудлага авч сэжигтэнг илрүүлсэн бэ. Одоогоор сэжигтэнг баривчилсан уу?

-Манай цагдаагийн байгуулагад 2014 оны  тавдугаар сарын 08-ны өдөр орой 20.00 цагийн үед дуулага ирсэн. Цагдаагийн байгууллага сэжигтэн этгээдийг 48 цагийн дотор эрэн сурвалжилж сэжигтэй хоёр этгээдийг баривчилсан.  Хэргийг үйлдсэн сэжигтэн И нь 1991 онд төрсөн Өвөрхангай аймгийн харяъат мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байгаа. Тухайн хэргийг хамтран үйлдсэн байж болзошгүй З нь БЗД-ийн 20 хорооны оршин суугч, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байгаа. Сэжигтэн И нь өмнө нь СХД-ийн шүүхээр 99-99.1 зүйл ангид зааснаар 1 сарын баривчлах ялаах шийтгүүлсэн этгээд байгаа.

-Сэжигтэн үйлдсэн хэргээ хүлээж байгаа юу. Амь насаа алдсан хүмүүстэй урд танилууд байсан уу?

-Сэжигтэн И нь үйлдсэн хэргээ хүлээж байгаа. Эдгээр хүмүүс хэрэг гардаг өдөр танилцаж “Хар хошуу” гэх уулын хажууд архидан согтуурч, улмаар маргалдан хохирогчдын амь насыг хохироосон байна.

-Одоогоор хохирогчын толгойг олоогүй байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ хэр үнэн вэ?

-Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Хохирогчын толгой ямар үндэслэлээр тасрав гэдэг нь шүүх эмнэлгийн нарийн шинжилгээгээр тогтоогдоно. Сэжигтэн И нь хохирогчдыг толгойг нь чулуугаар цохьсон гэдгээ хүлээж байгаа. Хэргийн газар дээрээс хохирогчын толгой олдоогүй, самналтыг олон удаа хийсэн. Одоо ч мөн хийж байна.

Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
so(103.11.194.34) 2025 оны 03 сарын 13

er hund itgej chadahguinee, uneheer aimshigtai. muusain hunii unergui eregchinguud

1  |  0
anhaar!!!(124.158.107.89) 2025 оны 03 сарын 13

ene oworhangai kovd gesen aimaguudiin irged ih gemt hereg gargadag bainga hewlel medeelleer tsatsagdaj eren surwaljlagdaj baina baga nasnii ohin huchindsen geh met ar araasaa tsuwarch baih yumaa delhiigees zailuul taarna ene kodooniihon ! hotod ircheed soyl gej medehgvi ene tend arhidan sogtuurna hvn alna hvn zodno hvn huchindene yu gesen vg we aiamgtaa tusgai anhaarwal taarna orj irj baigaa oyutan bolon shine orshin suuh gej bgaa ard irgedee anhaaruul yasiin!!!!! Tus aimaguudiin zasag zahirgaand! Mon ene huulind hodoonoos shineer irj bui oyutan suragch esuul amidran suugch nart zoriulan tusgai arga hemjee huuli hyanalt gargah heregtei !!! ene oron nutag aimag hariutssan dargantsaruuddaa!

1  |  0
tm(202.70.44.132) 2025 оны 03 сарын 13

lala,lala ter,hoeriig dagach yvdag 2mal

1  |  0
зочин(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

аймаг нийслэлийн нэр гутаасан шаар вэ дэлхийгээс зайлуул

1  |  0
aaaa(202.21.106.166) 2025 оны 03 сарын 13

ee burhan min.ymar aimar hereg vee

1  |  0
24(202.21.111.146) 2025 оны 03 сарын 13

ene medeeg barag oilgosongui.setguulch mun ymuu?utgagui ym bichij bsnaas zugeer suuj bgaach

1  |  0
m(202.179.2.159) 2025 оны 03 сарын 13

ug duugui tsaazalaachee!!!!!!

1  |  0
Top