Нийслэлийн 15 байршилд ус зайлуулах шугам барина

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 12

Энэ онд Улаанбаатар хотод 15 байршилд гадаргуун ус зайлуулах шугам барих юм. Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 13-р хорооллын 21-р байр орчим, Чингэлтэй дүүргийн  5, 6-р хорооны нутаг дэвсгэр орчим, мөн дүүргийн  1-р хороо, Жуулчны гудамж, Гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчим, Баянгол дүүргийн 3-р хороо, Төмөр замын ЗЦТ, “Ган зам” зочид буудал орчим, Амгалан-Ботаникийн тролейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх 2.3 км замд, Гандийн гудамж буюу Дүнжингаравын уулзвараас Чингисийн өргөн чөлөө хүртэлх замд, Хан-Уул дүүрэг, 120 мянгат, 19-р хорооллын доторх замд зам талбайн борооны ус зайлуулах шугам барина. Өнгөрсөн онд Олимпийн гудамж ба Их сургуулийн гудамжинд борооны ус зайлуулах нэмэлт шугам, шүүрт худаг хийх ажил эхэлсэн бөгөөд “Улаанбаатар нэгтэл” ОНӨААТҮГ  тус ажлыг гүйцэтгэж энэ оны 7 сард ашиглалтад өгөх гэрээтэй ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.6) 2025 оны 03 сарын 13

olimpiin gudamjnii us zailuulah hooloig jaahan tomhon hiigeech boroo orohoor l dandaa us soruulah 3,4 mashin irdeg arai denduu

1  |  0
Top