“Sunday Times” сонинд нийтэлсэн судалгааны дүнгээр Их Британийн нийслэл Лондон тэрбумтнуудынхаа тоогоор дэлхийн хотуудыг тэргүүлсэн байна. Үүнээс гадна хүн амд ногдох тэрбумтнуудынхаа тоогоор Их Британи улс дэлхийд тэргүүлжээ. Тус улс нийт 104 тэрбумтантайгаас 72 нь Лондонд оршин суудаг бол дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Москва хот 48 тэрбумтантай гэсэн тоо гарсан байна. Харин 43 тэрбумтантай Нью-Йорк хот гуравдугаарт, 42 тэрбумтантай Сан Франциско дөрөвдүгээрт, 38 тэрбумтантай Лос-Анжелес хот тавдугаарт бичигджээ.

Сэтгэгдэл ( 0 )