Азтангуудад аравхан хоног байгаа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 12

Хямд үнэтэйгээс гадна хотын утаанаас зайдуу байр худалдан авах хүсэлтэй иргэдийн худалдан авахаар захиалга өгсөн “Буянт-Ухаа1” хорооллолд бүртгэлтэй иргэдийн дунд сугалаа явагдаж өнгөрсөн амралтын өдрүүдээр нийт 1540 иргэн эрхээ баталгаажуулаад байгаа.

 

    Тэгвэл ТОСК  "Буянт Ухаа 1" хорооллоос байр авахаар болсон азтангуудад өнөөдрөөс эхлэн байр сонгох дугаар олгож эхэлжээ. ТОСК-ийн байран дээр очиж уг дугаарыг авснаар дугаар дээр заасан өдөр, цагт байраа сонгох аж. Ингэхдээ ТОСК дээр байрлаж буй "Буянт Ухаа 1" хорооллын загвар зургийг харж сонгож болно. Мөн уг хороололд ажиллаж байгаа загварын байрыг ч үзэж болох нь ээ.

 

    Харин байраа сонгосны дараа урьдчилгаа 30 хувиа төлөхөд 10 хоногийн хугацаа өгнө. Энэ хугацаандаа багтаж урьдчилгаа төлбөрөө төлж амжихгүй бол байрны сонголт нь автоматаар устгагдана гэсэн мэдээллийг ТОСК-иас өгч байна. Ингэснээр уг иргэн дахин байрны сонголт хийх болох аж.

 

   Гэхдээ "Буянт Ухаа 1" хороололд байр авах иргэдэд нийт 60 хоногийн хугацаа олгож байгаа. Хэрэв энэ хугацаандаа урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийн асуудлаа шийдэж чадахгүй бол байр авах эрхээ баталгаажуулсан сугалаа нь автоматаар хүчингүй болох гэнэ. Урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэдийн хувьд үлдэгдэл төлбөрөө бэлнээр болон 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн алинаар нь ч шийдэж болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top