Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор хэд хэдэн ажил хэрэгжиж байгаа аж. Үүний хүрээнд нийслэл хот доторх авто машин, техник болон тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг томоохон зах, жижиг цэгүүдийг нэгтгэн, нэгдсэн цэгт төвлөрүүлэх “Авто Худалдааны Цогцолбор” байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар болсон.
Тус цогцолборын үйл ажиллагааг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ хариуцах бөгөөд төсвөөс бус өөрийн үйл ажиллагааны орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлэн ажиллаж байгаа.
Хот дотор 27 га талбайд буюу авто машин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалах зориулалтын бус газарт үйл ажиллагаа явуулдаг 9 томоохон зах, 34 цэгт нийт 7000 автомашины зогсоол байдаг. Харин шинээр төлөвлөгдсөн “Авто Худалдааны Цогцолбор” нь 130 га эдэлбэр газрыг хамарч, том, жижиг оврын нийт 14000 авто машины зогсоолтой байхаар төлөвлөөд байгаа. Цогцолборт авто машины болон сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэхээс гадна, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, улсын дугаарын үйлдвэр, техникийн хяналтын үзлэгийн төв /оношлогоо/, банк санхүүгийн болон татвар, даатгалын зэрэг төрийн болон бусад аж ахуйн нэгж, байгууллагуудын салбар төвүүдийг төвлөрүүлж, улмаар авто засвар, авто угаалга, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт, дамжаа, жолоодлогын аюулгүй байдлын төв, автомашины туршилтын талбай зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаасан, нэгдсэн харуул хамгаалалт бүхий нэг цэгийн худалдаа, үйлчилгээг бий болгох юм байна.
Энэ талаар “Авто худалдаа цогцолбор” ОНӨААТҮГ-ийн дарга Д.Байдрагаас тодрууллаа.
-Авто худалдааны цогцолборын бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?
-Авто худалдааны цогцолборын бэлтгэл ажил хангагдсан. 130 га газрын ерөнхий төлөвлөгөө батлагдсан. 2014 оны аравдугаар сарын 1 гэхэд 14 мянган машины иэл зогсоол, төрийн нэг цэгийн үйлчилгээний барилга, авто оношлогооны төв зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд байна.
-Ирэх аравдугаар сарын 1 гэхэд машины худалдаа эрхэлдэг бүх цэг нүүсэн байна гэж ойлгож болох уу?
-Аравдугаар сарын 1-ээс хойш ил задгайгаар машин зарагдахгүй. Дараа жилээс автомашины дагалдах сэлбэгийг бас төвлөрүүлнэ.
-Энэ бүтээн байгуулалт хаанаас санхүүжиж байна вэ?
-Эхний ээлжинд хоёр санхүүгийн эх үүсвэр байгаа. 12 мянган автомашины захиалгын үнийн төлбөр 100 хувь хийгдэх юм бол 56 тэрбум төгрөг орж ирнэ. Мөн 14 мянган автомашины зогсоолыг зургаадугаар сард дуулага худалдаагаар зарна.
-Нэг хүнд хэдий хэмжээний газар олгохоор төлөвлөөд байгаа вэ?
-Яг журам дээр тодорхой хязгаар зааж өгөөгүй. Энэхүү бүтээн байгуулалт маань аж ахуйн тооцоотой бүтээн байгуулалт учраас. Гаалиар машин оруулж ирдэг, татвар төлдөг иргэн, аж ахуй нэгжид өнөөдрөөс эхлээд 20 хоногийн хугацаа өгч байгаа. Энэ хугацаанд ирж уулзаж захиалгаа өгч болно. 14 мянган машины зогсоол байгаа учраас хүн бүхэнд хүрэлцэх байхаа.
-Томоохон захууд нүүгээд явахаар үлдэж байгаа талбайг хэрхэн ашиглах вэ?
-Том захууд нь газар дээрээ орон сууцжуулах схем зургийг баталгаажуулаад явж байна. Томоохон бүтээн байгуулалт явагдах байх.
Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл ( 10 )
mashinii zah barih asuudal unuuderiin tulgamdsan chuhal asuudal mun uu???zugeer l eeljit mungu ideh ajillagaa!Uunees chuhal zunduu shiideh asuudal bna
ulsin hurunguur bish .... tureeslegchiin hurunguur zah barin geed baigaag oilgohgui bna uu da. AN sain ajillaj baigaa gej bi dugnej bgaa. AN amjilt husie.
Дэргэд нь 1га газар байна. Хамтарч ажиллах түнш хайж байна.91910352
Дэргэд нь 1га газар байна. Хамтарч ажиллах түнш хайж байна.91910352
Дэргэд нь 1га газар байна. Хамтарч ажиллах түнш хайж байна.91910352
5 сарын 14-ны Лхагва гаригт 14 цагаас Атеросклероз буюу судасны хатуурал нарийслаас шалтгаалах зүрх судасны эмгэгүүдийг эрүүлжүүлэх боломжийн талаар эрүүл мэндийн лекц явагдах гэж байна. Тус лекцэнд Даралт ба хуян, Тархи болон зүрхний судасны хатуурал, нарийсал, /ишеми/, бусад эрхтнийг тэжээх судасны бөглөрөл зэргийн талаар дэлгэрэнгүй ярьж зөвлөгөө өгөхөөс гадна Судас цэвэрлэж, холестрин бууруулагч бүтээгдэхүүнийг танилцуулах болно. Тус лекцэнд оролцогчид 11$-110$ бүтээгдэхүүний сугалаат урамшуулалтай. Утас: 96665038 Та бүхний нас залуу цус шингэн байх болтугай
Andaa erch huchtei ard tumnee bodson ajil hiigeerei. amjilt husei jci-gishuun
Гажиг гарууд юм даа. Санаа нь уг нь зөв боловч Эдийн засаг хямраад хэмнэлтийн бодлого барих хэрэгтэй байтал улсын хөрөнгөөр зах бариад байдаг. Идэж уухын дон туссан малууд юм даа. Зүгээр зах зээлийнхээ жамаар яваад болоод байгаа юмыг хямралын үеээр баахан мөнгө татаж яах гээд байгаа юм бол доо. Машиндаа агаар шүүгч авах гэж 20 км давхих болж байна уу. Төрөөс бизнэсийг дарамтлах бас нэг хэлбэр болно доо. Хэдэн машиний ченжүүдийг дарамталж кармааг нь сэгсэрэх нь дээ.
АН унанаа
АН унанаа