Жаргалант хотхоноос Улаанбаатар орохоор гарсан суудлын тэрэгтэй хоёр хүн Шижирийн даваа орчимд төөрч цасанд суулаа гэсэн дуудлагаар Эрэн хайх аврах шуурхай салбарын тасгийг гарган эрлийн ажиллагаа зохион байгуулах явцад аврагчдын автомашин цасанд цааш явах боломжгүй болсон тул эрлийн ажиллагааг цаг алдалгүй явганаар хийж Шижирийн давааны ар орчмоос 30 настай эрэгтэй Д, 25 настай , эрэгтэй Г нар төөрч машин нь цасанд суусан байсныг эсэн мэнд байхад нь олсон.
Ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийг аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой, техникийн бүрэн бүтэн байдлаа шалгаж, баталгаатай зам гүүрээр зорчихыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )