Элэг нэгт ахан дүүс маань нэг нэгнийхээ дэмэнд олон сайхан үйлс бүтээж, хэлж ирдэггүй хийсч ирдэг аймшигт өвчнийг даван туулж чаддаг билээ. Нэг нэгнээ гэсэн халуун сэтгэлт Монгол түмэн минь бага ч гэсэн дэмээр, бусдын сайхан сэтгэлийн үзүүрээр хайртай хүүхэд, халамжит хань, ачит аав ээжээ асран хамгаалсан олон сайхан үйлс бий.
Хэвлэл мэдээллийн ажилтанууд бид ч сайхан сэтгэлт ард түмнийхээ дэм тусыг хэрэгтэй хүнд нь хүргэхийн төлөө хичээн ажилладаг. Тэгвэл энэ удаа бас нэгэн бяцхан хүүгийн сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээлцэхэд бидний сайхан сэтгэлийн үзүүр хэрэгтэй боллоо.
н.Мөнхсаруул хүү 11 сартай зүрхний ховдол хоорондын цоорхой болон уушгины судасны артерын даралттай гэсэн давхар эмгэгтэй гэсэн оноштой аж. Түүний энэ эмгэг Монголд эмчлэгдэж, хагалгаа хийгдэх боломжгүй учир сайхан сэтгэлт түмэн олныхоо сэтгэлийн хандивыг учирлан байгаа нь энэ аж. Элэг нэгт ахан дүүс минь хандивын гараа сунгаж бяцхан хүүд амьдрал бэлэглээрэй. Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай.
Тэдэнтэй холбогдох утас: 99288863
Тэдэнд амьдрал бэлэглэх Хандивын данс: Хаан банк 5740141023
Тэдэнд сайхан сэтгэлийн үзүүрээр дэм хайрлаж байгаа хамт олон болох,
"Бөөбөө ази сан"-ийн хамт олонтой холбогдох утас: 88118238 99828108

Сэтгэгдэл ( 5 )
монголд эмчилэгдэх өвчин байна уу???
монголд эмчилэгдэх өвчин байна уу???
Unen hudal ni medegdehgui tuslamj hussen humuus ih boljee
Manaixan ene xvvd tuslaltsgaay
messege dugaar bval meesej bichieeee