Зөөлөн эелдэг хариу уур хилэнг үгүй хийдэг

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 13

Исаак Ньютон бидэнд гайхалтай 5 сургамжийг үлдээсэн байдаг. Исаак Ньютон нь 1642 оны 12 сарын 26нд төрсөн Англиас гаралтай физикч, математикч, астрономч, байгалийн ухааны философч, алхимич хүн байгаад зогсохгүй шашин судлаач хүн байжээ. Олон олон эрдэмтэд түүнийг түүхэн дэхь хамгийн нөлөө бүхий хүн хэмээн үздэг байна.

Тэрээр импульс хадгалагдах хууль ба өнцгийн импульсийн хуулийг тодорхойлжээ. Гэрлийн салбарт ойдог дуран авайг зохион бүтээж, цагаан гэрэл призмээр дамжихдаа задардгийг ажигласанаар өнгөний хуулийг нээсэн юм. Ньютон мөн хөргөлтийн хууль болон дууны хурдыг судалснаараа бидний мэдлэгт маш их хувь нэмэр оруулсан хүн юм.

Түүнийг бид хэдий математикч, шинжлэх ухаанч гэдгээр нь мэдэх хэдий ч тэрээр маш шашинлаг хүн байжээ. Библийн болоод шашины холбогдолтой цөөнгүй тооны баримт судалгааг бичиж үлдээсэн нь бидэнд танигдсан математикын салбарт хийсэн ажилаас нь ч их гэнэ.

 

Ийм гайхамшигтай хүний бодролоос гарсан 5 гайхалтай сургамжийг танд хүргэе.

 

1.Тайван хүлээцтэйгээр тунгаан бод:

“Олон түмэнд сайн үйлс хийсэн бол тэр миний тэвчээртэй ухаалаг бодлын үр дүн”.

Бид хангалттай цагийг ухаалагаар юмыг бодож шийдвэрлэхэд зарцуулдаггүй. Улам л тэвчээрээ алдахаа урд болгодог. “ Би тэгтлээ их ухаантайдаа ч биш, зүгээр л би асуудалтай илүү удаан хамт байж бодож бясалгадаг” хэмээн Ейнштэн хэлсэн байдаг.  Хэрвээ та одооноос эхлээд өдөр бүр багахан ч болов цагийг бодоход, бясалгахад зарцуулвал хичнээн их асуудал чинь амархан шийдэгдэх байсан бол. Магадгүй дэлхийд тулгамдаад байгаа асуудлуудаас ч шийдчих юм билүү хэн мэдхэв.

2.Юмны арга эвийг эвтэйхэн олчихдог ухаантай бай:

“Ямарваа нэгэн зүйлийн арга эвийг олно гэдэг өөртөө дайсан бий болгохгүйгээр асуудалд хандахыг хэлнэ”.

Иш үзүүлэгч Соломон хэлэхдээ “ Зөөлөн эелдэг хариу үйлдэл уур хилэнг үгүй хийдэг бол Хатуу хахир үгс уур хилэнг бадраадаг” гэжээ. Бид бүгд  зөөлөн, эелдэг болгоомжтой байж нөхөрсөг, торгон мэдрэмжийг өөрсөддөө хуримтлуулвал амьдрал минь илүү гэгээлэг байх болно. Зөв цагт хэлсэн үг алтан алим адил таашаагдам.

3.Гүүр барьцгаа:

“ Бид дэндүү их хана босгодог ч тийм ч их гүүр барьдаггүй”.

Тони Робинз хэлэхдээ “Бидний амьралын чанар чансаа бидний бусадтай харилцах харилцаанаас шуудаар хамааралтай” гэж. Тиймээс та өнөөдрөөс эхлээд хана босгохоо урьтал болголгүй гүүрүүдийг барьж эхлээрэй. Хүмүүсийг тээршаан өөрсдийн өмнө хана босгох нь таныг тэдэн рүү очих гүүр барьж эхлэхийг хааж байдаг. Харин гүүр барих явцдаа бид илүү сайн сайхан амьдралыг цогцлоож байдаг. Өөр нэгэн эрдэмтэн ингэж хэлжээ. “ Хүмүүс ганцаардмал байгаагийн шалтгаан нь тэд өндөөр ханыг урьдаа сүндэрлүүлчихдэгээс тэр”.

4.Мэдлэгийн араас мөшгин хай:

“ Хэрвээ би бусдаас илүүг харж мэдсэн бол тэр нь агуу хүний мөрөнд дээр сууснаас л болсон хэрэг”.

Заавал юмыг бүр эхнээс эхлэх гээд хичээх хэрэггүй. Амжилт гаргахын тулд таны хийх ёстой зүйл гэвэл ердөө л бусдын хийсэн зүйл дээр нэмээд л нэг юм босгоод ирэх. Бусдын аль хэдийн мэдчихсэн зүйлсийг суралцсанаар гараагаа эхлэ. Мэдлэгийг хайж эхлэх үедээ та агуу хүний мөрөн дээр өөрийгөө тавьснаар бусдын хараагүйг олж харах болно.

5.Үргэлж үнэнийг эрж хай:

“Хүмүүн төрөлхтөн хэдий худал зүйлийг ургуулан бодох авч, зөвхөн үнэнийг л ойлгож чадна. Учир нь худал зүйлс айдсыг дагуулдаг бөгөөд энэ нь ойлгомжгүй зүйл юм”.

Бид үнэнг хайх хэрэгтэй. “ Үнэнг хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү учир дэндүү цөөхөн нь даах зоригтой байдаг”.

Тэдний нэгэн нь та байгаарай. Паскал хэлэхдээ “ Таны сэтгэл зүрх нэгэнтээ үнэнээр тэлэгдсэн бол тэр хэзээ ч буцаж агшихгүй байх болно” гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх(202.180.220.35) 2025 оны 03 сарын 13

маш сайхан байна

1  |  0
Top