Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим, говийн нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгаар 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаанбайна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )