Өнөөдөр зуны эхэн сарын 15-ны билэгт сайн өдөр. Энэ өдөр Буддын шашныхан Будда эхээс мэндэлж, бурхны хутгийг олж, хорвоогоос буцсан гурван үйл давхацдаг тул Бурхан багшийн их дүйчин өдөр хэмээн нэрлэдэг.Энэхүү өдрийг тохиолдуулан Гэрэлт зул өргөх ёслол өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Уг ёслолыг “Сэтгэлийн амарлил” сангаас Тайланд улсын Даммакаяа сантай хамтарч долоо дахь жилдээ зохион байгуулж байна.НҮБ-аас Бурхан багшийн ариун үйлсийг хүндэтгэн энэхүү өдрийг дэлхий даяар нэгэн өдөр тэмдэглэж байхаар тунхаглажээ.

Сэтгэгдэл ( 0 )