Т.Гэрэлт-Од: Урьдчилгаагаа 10 хоногийн дотор бүрдүүлээд байрандаа орж болно

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 14

Сугалаанд хожсон иргэд болон "Буянт-Ухаа 1" хороололд бүртгүүлсэн иргэд, ТОСК-ийн хооронд зарим нэг асуудал дээр үл ойлголцол үүсээд байгаа. Иргэдийн хувьд урьдчилгаа төлбөр болох 30 хувь, засгийн газрын шаардлага зэргийг хатуудаж байна гэж үзэж байгаа. Энэ талаар санал гомдол ч гарсан. Харин үүнд ТОСК-ийн Маркетинг борлуулалтын хэлтсийн даргаас мэргэжлийн үүднээс тодруулга авч, иргэдийн санал гомдлын талаар ярилцлаа. Мөн сугалаанд хожсон иргэд байр орон сууцтай болж байгаадаа ихээхэн баярлаж, боломж олгосон засгийн газар болон ТОСК-д талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн зарим нэг санал гомдлын талаар тэд үнэнээ хэллээ.

 

ТОСК-ийн Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од:

Урьдчилгаа төлбөрөө хугацаандаа төлөх нь иргэдийн үүрэг

 

30 хувийн бүрдүүлэлтийг иргэд янз янзаар хүлээж аваад байна. Анх бүртгүүлэхдээ “юмыг яаж мэдэх вэ бүртгүүлье” гэсэн иргэд цөөнгүй байсан байх. Тиймээс одоо ингэж асуудал гарч байгаа байх. Энэ тал дээр танай санал гомдол хэр их ирж байна. Асуудлыг шийдвэрлэх ямар арга зам байна? 


Иргэд энэ тал дээр ямар шалтгаанаар гомдол гаргаад байгаа юм бэ гэдэг их сонин л доо. Анх тус байранд захиалга өгөхдөө 3-р сарын 10-24-ны хооронд захиалга өгсөн байгаа. Тэгэхээр хугацааны хувьд 10-хан хоног биш. Захиалга өгсөн өдрөөс эхлээд л иргэн өөрөө үүрэг хариуцлага хүлээж, 30 хувиа бүрдүүлэх ёстой байсан. Засгийн газраас гаргасан журман дээрээ ч үүнийг заасан байгаа, бүртгэлийн хуудсан дээр нь ч “та 30 хувь гээд тэдэн төгрөг бэлдэх ёстой” гээд мөн л заасан байгаа шүү дээ. Тэгэхээр хугацаа хангалттай байсан гэж үзэж болно. Өнөөдрийн байдлаар бол тэр олон хүнээс шалгарч, сугалаанд хожсон хойноо үүнийг асуудал болгоно гэдэг боломжгүй зүйл. Өөрөө эхнээсээ л байр авах чин хүсэлтэй, зорилго тэмүүлэлтэй байж энд захиалга өгсөн байх ёстой. Ингэж захиалга өгснөөр өөртөө шаардлага тавьж, үүргээ биелүүлэх нь чухал. Одоо бол нэгэнт гарсан Засгийн газрын шийдвэрийг өөрчилж, хоног хугацаан дээр анхаарна гэдэг боломжгүй. Цаана нь бүртгүүлээд, шаардлага хангасан хэрнээ сугалаанд хожиж чадаагүй иргэд маш их байна. Магадгүй тэд үүргээ ухамсарлаад 30 хувиа бэлдсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс одоо нэгэнт сугалаанд хожоод байрандаа орохыг хүсч л байгаа бол үүргээ ухамсарлаж 30 хувиа яаралтай бүрдүүлж, зээлийн шаардлагаа хангах нь хамгийн чухал.



Бас нэгэн асуудал бол Засгийн газраас гаргасан шаардалага өндөр байна гэсэн байна. Мөн үнэхээрийн чин хүсэл байгаа хэрнээ шаардлагаа хангаж чадахгүй сугалаанаасаа татгалзахад хүрээд байна. Энэ тал дээр тодруулбал?


Уг нь энэ шаардлага, журмыг бүртгэл явагдсаны дараа, сугалаа явагдсаны дараа гаргаагүй шүү дээ. Эхнээсээ л гаргасан шийдвэр. Энэ бүхэнтэй иргэд танилцах ёстой байсан. Танилцаж, өөрийнхөө хэм хэмжээнд тааруулж байраа захиалах ёстой байсан шүү дээ. Бид эхнээсээ л хурал зөвлөгөөнөөр оруулж, журмаа баталсан. Анх 2014 оны 2-р сарын 14-нд батлагдсан. Харин бүртгэл 3-р сарын 10-ны өдөр бүртгэж эхэлсэн. Тиймээс бүртгэлийн ажлаас бүтэн сарын өмнө батлагдсан энэ журмыг иргэд анхаарч, үзэж танилцах ёстой байсан. Үзэж танилцаад шаардлага хангасны улмаас бүртгүүлэх нь манай иргэдийн үүрэг хариуцлага байсан.


 

Хэчнээн Засгийн газраас гаргасан шаардлагыг биелүүлж 30 хувиа төллөө гээд цаана нь дахиад банкны шаардлага гэх бас нэгэн том шалгуур гарч ирж байна. Энгийн, хувиараа байр авах хүсэлтэй иргэд ихэвчлэн банкны шалгуурыг давж чаддаггүй. Тэгвэл энэ тал дээр сугалаанд хожсон иргэдэд танайх ямар нэг давуу тал бий болгосон уу? Банкууд Засгийн газрын дэмжлэгтэйгээр сугалаанд хожсон иргэдэд илүү боломж нээж ажиллаж байгаа юу?

 

Ер нь банкны шаардлага шалгуурыг биелүүлэх нь мөн л иргэдийн үүрэг гэж бид тооцоолсон. Гэхдээ бид Төрийн банктай ярилцаж үзье гэсэн төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Харин Голомт банкны хувьд манай дээр хөнгөлттэйгээр, аль болох сугалаанд хожсон иргэдэд аль болох чирэгдэлгүй байна гэсэн санамж бичигтэйгээр ажиллаж байгаа. Гэхдээ банк шаардлагаа зөөллөж боломж нээж өглөө гэхэд зээл авсан иргэн маань эргэн төлөлт хийх чадваргүй, зээлээ авсаны дараа асуудал үүсгэхгүй байх ёстой. Үүнийг банк өөрөө шийдвэрлэнэ. Хичнээн төр дэмжиж байгаа ч гэсэн гол асуудлыг иргэн өөрөө л шийдвэрлэж, зээлээ эргэн төлөх учраас хувь хүний үүрэг хариуцлага гэдгээ сайн ухамсарлах хэрэгтэй.

 


Сугалаанд хожсон иргэд татгалзаж, хасагдсан тохиолдолд дахин сугалаа явуулах уу?


Тэгнэ. Шаардлага хангасан сугалаанд оролцох эрх авсан ч хожоогүй иргэдийнхээ дунд дахин сугалаа явуулах болно. Дээгүүр доогуур ярьж, өөр арга хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Уг нь сугалаанд хожсон энэ боломжийг ашиглаж байраа захиалан авбал иргэдэд маань хэрэгтэй. Магадгүй өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаад, эхлээд банкин дээр очиж өөрийн орлого зарлагыг тооцоолуулан зээл авах боломжтой эсэхээ шалгаж болно. Үнэхээр таны орлогын хэмжээ хүрэхгүй байвал бүртгүүлээд хэрэггүй юм байна даа гэж бодох нь зүйн хэрэг.


Байрны тоо шаардлага хангасан иргэдийн тооноос илүү гарч байгаа тохиолдолд сугалаанд оролцохгүй шууд байр захиалах эрхтэй болж байгаа захиалга бий юу?


Байгаа. Тэртэй тэргүй байр нь илүү гараад байхад би тэрийг харамлаж байгаа юм шиг тэднийг сугалаанд оролцуулж ажил болгох шаардлага байхгүй. “м2”-аас шалтгаалж шаардлага хангасан захиалагчийн тооноос илүү гарсан байр хэд хэд байгаа. Эдгээр байрнуудыг авах эрхийг нь шууд олгохоор болсон....Энд дарж цааш

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Шал худлаа энэ луйварчин Ямар зальтай юм бэ цагаандаа ч гарчих юмаа. Ёстой харагдаараач муу хулхи орон сууцыг чинь ямар мэдэхгүй биш Газартайгаа хувийн хашаа байшинтайгаа байхад түүнээс чинь эрүүл аз жаргалтай амьдрана.

1  |  0
Nogoo gar baina sh dee(202.126.89.197) 2025 оны 03 сарын 13

Nogoo duuchin huuheng nuhaya ene ter geed baisan gar baina sh dee kkkkk

1  |  0
Nogoo gar baina sh dee(202.126.89.197) 2025 оны 03 сарын 13

Nogoo duuchin huuheng nuhaya ene ter geed baisan gar baina sh dee kkkkk

1  |  0
Top