Манай улс дахь Японы Элчин сайдын яамнаас УИХ-ын гишүүд болон хэвлэл мэдээллийнхэнд хандаж нэгэн мэдэгдэл гаргажээ.Тэд Самурай бондын талаарх зарим мэдээлэлд эмзэг хандаж буйгаа илэрхийлж, үнэн зөвийг гуйвуулахгүй байхыг хүссэн байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Японы тал ашиг хонжоо хөөн Монголын талд тулгасан мэтээр бичиж байгаад Японы элчин сайдын яамнаас харамсч байгаагаа илэрхийлээд байна. Монголын тал Самурай бондын хөрөнгийг үр ашигтай зарцуулна хэмэн итгэж байна гэсэн мэдэгдэл гаргажээ. Самурай бондын талаар сөрөг мэдээлэлтэй байгаа УИХ-ын гишүүдэд хандан бахс мэдэгдэл гаргалаа. Гадныханд манай улс төрчдийн хийрхэл таалагдахгүй байгаа нь ойлгомжтой. Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр хэлэхдээ Самурай бонд хямралаас гаргана хэмээн хэлж байсан удаатай. Ингээд мэдэгдэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Мэдэгдэлд:
“2013 онд Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад, Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар харилцан айлчлал хийсэн билээ.
Энэ үеэр Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр батлагдсан зэрэг хоёр орны харилцаанд чухал жил болж өнгөрсөнд сэтгэл хангалуун байдаг.
Харамсалтай нь сүүлийн үед Самурай бондтой холбоотой шүүмжлэл бүхий мэдээлэл гарах боллоо. Үнэн бодит байдлын талаар мэдээлэхгүй байгаа учраас сөрөг мэдээлэл гарах болжээ гэж дүгнэж байна.
Тэгвэл та бүхэнд Самурай бондын талаарх тайлбарыг хүргэе. Самурай бондыг босгоход Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC) баталгаа гаргах болсноор хөрөнгө оруулагчдын дунд эрэлт хэрэгцээ ихсэж, бондын зах зээлд арилжаалагдах нөхцөл бүрдсэн.
Нөгөө талаас санхүүгийн зах зээлд өндөр итгэл хүлээсэн Японы олон улсын хамтын ажиллагааны банкийн баталгааны ачаар уг бондыг бага хүүтэй гаргах боломжтой болсон. Хэвлэлээр мэдээлж байгаачлан JBIC бонд гаргахдаа баталгааны хугацаа /10 жил/-ных нь шимтгэлийг нэг дор хүлээж авсан.
JBIC-ийн схем өнөөг хүртэл Индонез, Мексик, Филиппин зэрэг 11 оны 16 удаагийн бонд гаргахад ашиглагдаж ирсэн. Эдгээр улсаас баталгааны шимтгэлийг мөн адил урьдчилан нэг дор авсан.
Өөрөөр хэлбэл, баталгааны шимтгэл төлөх арга зам нь зах зээлийн жишгийн дагуух үйл явц бөгөөд шимтгэлийн хэмжээний тухайд ч JBIC-ийн зүгээс Монголын талд урьдчилан тайлбар хийж Монголын тал энэ бүхнийг харгалзаж санхүүжилтийн ерөнхий нөхцөл байдлыг сайтар ойлгосоны үндсэнд бонд гаргах шийдвэр гаргасан гэж ойлгож байна.
Самурай бондыг гаргахад Монгол Улсын Засгийн газар болон Хөгжлийн банкны хүсэлтийг хүлээн авсаны үндсэнд хамтын ажиллагаа богино хугацаанд хэрэгжүүлж чадсан билээ.
Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Японы тал ашиг хонжоо хөөн Монголын талд тулгасан мэтээр мэдээлж байгаад харамсч байна.
Энэхүү мэдэгдлээр дамжуулан үнэн бодит байдлыг ойлгохын хамт Монголын тал Самурай бондын хөрөнгийг үр ашигтай зарцуулна хэмээн гүнээ итгэж байна. Япон Улсын хэргийг түр хамаарагч Хаяши Шиничиро” гэжээ.

Сэтгэгдэл ( 6 )
MANiinhaan naantai tsaantai uls tur hiij bai l daa, um bolgonruu uscheed baih umaa, Byambatsogtoo
ulsiin shiwsheguud
ulsiin shiwsheguud
mongold ardchilal xogjood irex tsagt ataarxaj ybdag ulc torchid l toriiin tolgoid congomoorgui baina da
Manaihan unendee horvoogiin shivshig.
22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103