Олон улсын жүдо бөхийн холбооны тавдугаар сарын 13-ны өдрийн шинэчилсэн чансааг шинэчлэн тогтоолоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинг Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг 2848 оноогоор тэргүүлж байна. Гавьяат тамирчин М.Уранцэцэг саяхан Азербайжены нийслэл Бакугийн “Их дуулга” тэмцээнд түрүүлж, 500 оноо нэмснээр ийнхүү жингээ манлайлах болсон байна.
Харин эрэгтэй жүдочдоос 60 кг-ын жинд 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Г.Болдбаатар гуравдугаар байрт бичигдэж байна. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинг удаан хугацаанд тэргүүлсэн Лондонгийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир чансаа буурч, хоёрдугаар байрт бичигджээ. Гавьяат тамирчин С.Ням-Очир удаан хугацаанд барилдаагүй юм.

Сэтгэгдэл ( 0 )