Нийслэлийн Багануур дүүргийн нутагт хоёр хоногийн өмнө орсон их хэмжээний цаснаар олон машин цасанд сууж, мал амьтан цасанд боогдсон байна. Нийт 53 зорчигчтой цасанд суусан 15 автомашиныг цаснаас татан гаргах, усанд автсан 2 айлын хашаа хорооны усыг зайлуулах, цасанд боогдсон 63 бог малыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, мал нь бэлчээрт гарах боломжгүй болсон нэг айлд өвс, тэжээл хүргэх зэрэг ажлыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд гүйцэтгэлээ.

Сэтгэгдэл ( 0 )