Их Британийн саятан 56 настай Шожа Шожаи гэгч өөрийн харшдаа есөн бүсгүйг хорьж, бэлгийн харьцаанд ордог байсныг цагдаа нар илрүүлсэн. Тэрхүү есөн эмэгтэй дотор Герман, Казахстан, Орос, Монгол зэрэг Ази, Европын голдуу эмэгтэйчүүд байжээ. Анх Шожа Шожаи тэдгээр бүсгүйчүүдийг загварын ертөнцөд хөл тавихад нь тусална хэмээн амлаж, гэртээ хуурч авчирсан гэнэ.
Тэрээр хэрвээ хүүхнүүдийг зугтаавал тэнд хоригдох хугацаандаа төрүүлсэн долоон хүүхдийг шийтгэнэ гэж сүрдүүлдэг байсан аж. Дээрх есөн бүсгүйн долоо нь Шожа Шожаин секс боол байхдаа хүүхэд төрүүлжээ. Тэрээр цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө “Би тэднийг тансаг амьдралд умбуулж, хүссэн бүхнийг нь авч өгч байсан” гэж мэдүүлжээ. Дээрх долоон хүүхдийн хамгийн бага нь есөн сартай бол хамгийн том нь долоон настай юм байна.
Сэтгэгдэл ( 0 )