Шуурхай мэдээ:Төрийн ордонд бөмбөг тавина гэж сүрдүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 14

Цагдаагийн байгууллагад Төрийн ордонд бөмбөг тавина хэмээн заналхийлээд буй иргэний талаарх мэдээлэл иржээ. Улмаар цагдаагийн байгууллагаас холбогдох албаныхан очиж шалгахад өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон иргэн ойр орчмынхоо иргэд рүү хандаж "Би төрийн ордонд бөмбөг тавина" хэмээн орилж байжээ. Юутай ч уг иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүргэн, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Тэгээд бурууг архичинд өгөөд өөрсдөө ямарч буруугүй. Хуцаж байгаа юм. Жинхэнэ буруутан нь та нар ямар аргатай даа л тэгж бухимдаж явах билээ. Одоо тэр хүнд эрүү үүсгээд алах нь холгүй болно биз дээ. Төр ийм л болоод байгаа юм Монголчууд аа Нууц бүлгэм байгуул босцгооё. Доромжлуулж дарлуулж дээрэлхүүлж эх орондоо амьдах гэж үү.

1  |  0
Чимка(49.0.154.233) 2025 оны 03 сарын 13

Одоо хулгайлж хумсалахаа багасгаж, эх орныхоо төлөө юм хийж эхлэхгүй бол бөмбөг тавих нь хаашаа юм, ард иргэд босч, төрийн түшээд маань Виктор Януковичийн адил болох вий дээ. Энд тэндгүй архидалт, аллага, ядуурал, стресс бухимдал... Та бүгдийн хийж байгаа зүйлээс болж нийгэм аймшигтай, хүмүүс араатнаас дор болж байна. Яахав, мөнгөтэй болчихсон юм чинь Монгол сүйрэх үед гадны улсад гараад амьдарчихна гэж бодоцгоож байгаа бол мөчидхөн бодож байна. Та нар хэчнээн мөнгөтэй байсан ч гадныхан л бол гадныхан. Тэдний хувьд та нар зүгээр л цагаачид. Алаад хаячихсан байхад хэн ч юу ч хэлэхгүй золбин нохой шиг л байна. Эх орноос чинь, ээж ааваас чинь илүү газар, илүү хүн гэж хаана байна??? Эх оронч байхад тийм хэцүү байна гэж уу? Би нэг зүйлийг ерөөсөө ойлгохгүй юм. Бидний төлөө ажиллаарай гээд сонгож гаргаж байхад бидний эсрэг ажиллаад байгааг... Яагаад? Юу нь тийм хэцүү гэж? Яагаад?

1  |  0
1111(202.179.7.194) 2025 оны 03 сарын 13

ха ха бас тавих газраа мэдээд бнааа

1  |  0
sogtuu er(123.121.227.39) 2025 оны 03 сарын 13

Hoorhii doo sogtuu ch gesen sohor uhaantai l baina daa. ajil hiijgui orond oruulah, es zuigui baidliig niigmeer neg geed bolohgui butehgui yumuud olshirch hariutslaga yarihaar hereldeg humuusiig ingehees oor arga baihgui l gej bodoj dee. Il garsan ni ene sogtuu er dald heden zuun hunii tseejind baigaa asuudal yum daa

1  |  0
sogtuu er(123.121.227.39) 2025 оны 03 сарын 13

Hoorhii doo sogtuu ch gesen sohor uhaantai l baina daa. ajil hiijgui orond oruulah, es zuigui baidliig niigmeer neg geed bolohgui butehgui yumuud olshirch hariutslaga yarihaar hereldeg humuusiig ingehees oor arga baihgui l gej bodoj dee. Il garsan ni ene sogtuu er dald heden zuun hunii tseejind baigaa asuudal yum daa

1  |  0
Top