Шүүхийн байгууллагууд хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 14

Хэнтий аймгийн прокурорын газраас  эрүүгийн хэргийн Давж заалдах шатны нэгдүгээр шүүх, Сум дундын 28 дугаар шүүхтэй хамтарсан зөвлөгөөнийг энэ сарын сарын 9-нд  зохион байгуулсан байна.

Энэ үеэр эрүүгийн хэргийн Давж заалдах шатны нэгдүгээр шүүхийн шүүгч О.Баатарсүх  “Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны  нэгдүгээр шүүхийн шүүн таслах ажиллагааны талаар”,  Сум дундын 28 дугаар шүүхийн ерөнхий шүүгч  Д.Ганзориг “Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн буюу хэлэлцэгдэж буй хэргүүдийн талаар”,  аймгийн прокурорын газрын орлогч прокурор Б.Одгэрэл “2013, 2014 оны нэгдүгээр улирлын байдлаар шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан хэргийн үндэслэл” зэрэг сэдвүүдээр мэдээлэл  хийж, хэлэлцүүлэг явуулжээ. Зөвлөгөөнд Сум дундын 29 дүгээр шүүхийн ерөнхий шүүгч, аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга,  өмгөөлөх зөвлөлийн дарга нар оролцсон байна.

Зөвлөгөөнөөр шүүхээс нэмэлт  мөрдөн байцаалтанд буцааж байгаа хэргийн үндэслэл, шалтгаан, хэргийн шийдвэрлэлт, оролцогч байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор гарч байгаа алдаа зөрчлийг арилгах, ололттой талыг бататгах зэрэг тодорхой асуудлуудын талаар хэлэлцэж шийдвэрлэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top