Автобусанд гал тавьж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 14

Хятадын Сычуань мужийн Ибинь хотод зорчигч тээврийн автобус шатсан хэрэг гарчээ. Үүний улмаас нийт 77 хүн гэмтэж бэртсэнээс 12 нь хүнд байдалтай байна. Харин амиа алдсан ганц хүн болох сэжигтэн этгээд нь 51 настай Юй Юэхайг өөрөө гал тавьсан байж магадгүй хэмээн цагдаагийнхан үзэж байгаа аж. Тэрээр ямар учраас ийм хэрэг үйлдсэн нь тодорхой бус байна. Хувийн асуудал, гомдол дургүйцлийн улмаас хувь хүмүүс нийтийн тээврийн автобусанд гал тавьсан ийм хэрэг тус улсад сүүлийн саруудад нэлээд гарсан.Тухайлбал, энэ оны эхээр эхнэрээ хардсан этгээд Гуйян хотын автобусанд гал тавьсны улмаас зургаан хүн амь үрэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top