Б.Амардорж: Талийгаач Д.Амарсайхан 8 удаа эмнэлгийн үзлэгт хамрагдсан

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 14

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа нас барсан харамсалтай хэрэг гараад байгаа. Энэ талаар өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албан ёсоор мэдээлэл өглөө. ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Б.Амардорж мэдээлэл хийлээ. Б.Амардорж хэлэхдээ “Хоригдож байсан 28 хоногийн хугацаандаа хариуцсан эмч нар нь нийтдээ найман удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, биохимийн шинжилгээ авсан байгаа. Мөн өмгөөлөгч нь хоёр удаа хүсэлт гаргасан. Нэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмчилгээнд хамруулах, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх хүсэлт байгаа. Мөн эрүүл мэндийн байдлын тодорхойлолтыг гаргач өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу бид холбогдох арга хэмжээг авч, хүсэлтүүдийг биелүүлсэн. Цагдан хорих төвийн эмнэлгийн зүгээс тухайн хүний эрүүл мэндийн байдалд байнга хяналт тавьж байсан” гэсэн хариултыг өглөө. Одоогоор цагдаагийн байгууллага тухайн хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус хориход Д.Амарсайхан агсны эмч нь найман удаа үзлэг хийсэн байдаг. Биохими болон бусад шинжилгээ хийгдсэн юм байна. Шинжилгээгээр бага зэргийн нойр булчирхайн үрэвсэлтэй гэсэн дүгнэлт гарсан байгаа. Энэ нь шууд эмнэлэгт хэвтүүлэх үндэслэл биш гэж үзэн эмнэлэгт хэвтүүлээгүй гэсэн мэдээлэлийг хийлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.214.117) 2025 оны 03 сарын 13

Оо за за! Тэгвэл тэр хуний хохь юм байна. Эруул байж байгаад оороо ухчихсэн юм байна. Эмнэлэгийн узлэгт маш олон удаа орсон юм байна. Бас оороо очоод шоронд нь ороод хэвтчихсэн юм байнна. АТГ, ЦЕГ, Шуух, Прокурор хуний эрхийн байгууллагад огт хамаагуй юм байна. Ойлголл?!

1  |  0
Зочин(27.123.214.117) 2025 оны 03 сарын 13

Оо за за! Тэгвэл тэр хуний хохь юм байна. Эруул байж байгаад оороо ухчихсэн юм байна. Эмнэлэгийн узлэгт маш олон удаа орсон юм байна. Бас оороо очоод шоронд нь ороод хэвтчихсэн юм байнна. АТГ, ЦЕГ, Шуух, Прокурор хуний эрхийн байгууллагад огт хамаагуй юм байна. Ойлголл?!

1  |  0
Бодь(62.135.246.82) 2025 оны 03 сарын 13

Хэрэв үнэхээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх хурлаар энэ нь яагаад нотлогдоогүй юм? Аль эсвэл шүүх хурлаар хэрэг нь шүүгдээд ийм олон хоногоор шоронд суулгах шийдвэр гарсан юумуу? Аливаа гэмт хэргийг үнэн зөвөөр шийтгэх үүрэгтэй шүүх, цагдаа аль ямбатанд ч хамааралгүй ажиллаж чадахгүй байгаа нь энэ шүү дээ. Ер нь хэн дуртай нь энгийн иргэдийг хилс хэрэгт хардаж, ямар ч баримтгүй хоридогоо болих хэрэгтэй байна. Энэ байдал 1930-1940-өөд он, социализмийн хүнд үеүүдийг санагдуулж байна. Энэ хэргийн хармиуцлагыг хатуу хүлээлгэх шаардлагыг тавьж байна.

1  |  0
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Амарсайхан маш том хэрэг илэрүүлэх байсан байх Тэхээр айх даа АН-хан алсан байна Түүнээс түүнд үхэх өвчин байгаагүй юм байна. Энэ ер нь эвгүй л асуудал байна шүү.

1  |  0
Top