Хөтөлийн "Цемент-Шохой" ХК-ийн удирдлага 2012 оны дөрөвдүгээр сараас 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын шинэ технологийн үйлдвэр барьж эхлүүлсэн нь өнөөдөр ашиглалтад орлоо. Ингэснээр манай улсын хувьд байгаль экологид хоргүй технологи нэвтрэх, гаднаас авдаг цементийн хэмжээ багасах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө орон нутгийн хөгжил, ажиллах хүч, нийгмийн асуудал, барилга орон сууцны чанар, үнэ гээд олон асуудлыг нааштай шийдвэрлэх өргөн боломж гарч ирж буй юм. Хөтөлийн цемент нь дэлхийн жишигт нийцсэн чанартай цемент гэдгийг мэргэжлийн байгууллагууд удаа дараа баталгаажуулсан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )