Xотын нийтийн тээвэрт үйлчлэх төмөр замын автобусаа хүлээн авах ёслол маргааш болох гэж байна. “Улаанбаатар төмөр зам”-аас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, 1 замтай үед өдөрт 3 удаа, хос замтай үед өдөрт 6 удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг оруулж ирж, хотын нийтийн тээвэрт явуулахаар болсон. Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь нийтийн тээвэрт ашиглах, авто замын түгжрэлийг сааруулах, иргэд зорчигчдын тохь тухыг хангаж, цаг хугацааг хэмнэхийн тулд төмөр замын автобус явуулж буй юм. Энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны хүмүүс урилгаар оролцох юм.

Сэтгэгдэл ( 4 )
haana haana zogsoh yum be. Amgalan, Tolgoit gesen etssiin 2 zogsooltoi yum uu
saihan medee bn
Udurt 3 udaa gdg n yu gj bgaan boloo?
зөв сайн байна