Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Нутгаа дуурсгана ” тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаан маргааш эхлэх гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог уг барилдааныг энэ жил улсын цолтон, аймаг, цэргийн цолтон, сумын цолтон гэсэн гурван ангилалд зохион байгуулах юм.
Улсын цолтнуудын барилдаанд 12, харин аймаг, цэрэг болон сумын цолтнуудын барилдаанд 18 аймгийн дэвжээний бөхчүүд оролцох аж. Уг барилдааны эхний таван тойрог нөгөөдөр өндөрлөнө. Харин шигшээ барилдаан ирэх есдүгээр сард Үндэсний спортын V наадмын хүрээнд болох юм. Хоёр дэвжээний хоорондын барилдааны дүнгээр хожвол гурав, тэнцвэл нэг, хожигдвол оноо өгөхгүй.

Сэтгэгдэл ( 0 )