Мөрөөдлийн театрын шинэхэн уран бүтээл болох "УТАСГҮЙ БОЛ ҮХЛЭЭ ЮУ" инээдмийн хөтөлбөр нээлтээ хийсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Харин та үзэж амжаагүй байгаа бол инээдмийн хөтөлбөрийн хаалтын тоглолтууд энэ хоногуудад үргэлжилж байна шүү. Хаалтын тоглолт энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ гэнэ. Та яараарай. Мөн сонирхуулахад Мөрөөдлийн театрын шадварлаг уран бүтээлчид маань Эх үрсийн баяр болох 6-р сарын 1-ны өдөр алдрай бяцхан үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл ажилдаа ороод байгаа бололтой. Тэд өөрсдийн цахим хуудаснаа доорх зургийг оруулж, "COMING SOON ... 6.1" хэмээн постложээ. Тэдний нууц нь тун сонирхолтой бөгөөд Мөрөөдлийн театрын далайн дээрэмчид "Хүүхдийн баяр"-аар хүүхдүүдийн бэлгийг дээрэмдэнэ гэнэ.


Сэтгэгдэл ( 0 )