Сурагчид 7-нд амарна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 16

2013-2014 оны хичэлээлийн жил дуусах шатандаа орж байна. Энэ хичээлийн жилд бүх ангиуд буюу бага, дунд, ахлах ангийнхны амралт зэрэг эхэлнэ. Бүгд нэг өдөр хичээл нь дуусах юм байна. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 6-нд хичээл нь дуусч 7-ноос зуны амралт нь эхлэх аж.  Өвлийн буюу хоёрдугаар улирлын амралтаар нийслэлийн сургуулиуд бага анги нь таван долоо хоног, орон нутгийн бага ангиуд дөрвөн долоо хоног амарсан. Харин гуравдугаар улирлын амралт нь хотод нэг долоо хоног, хөдөө орон нутгийн сурагчид хоёр долоо хоног амарсан. Тэгэхээр хичээллэх долоо хоногоо тооцохоор бүгд ижил байгаа аж. Тиймээс дөрөвдүгээр улирлын буюу зуны амралт хот хөдөө гэж ялгагдахгүй бүгд нэг өдөр амарч байгаа гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aav(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

huuhuudiig erthen amraagaachee. yalanguya baga angiinhan yadarch bgaa shttee

1  |  0
Top