Өнөөдөр 11.30 цагт “Улаанбаатар төмөр зам”-ын төв буудалд шинэ рэйлбусыг хүлээж авах ёслолын ажиллагаа болох бөгөөд энэ арга хэмжээнд Зам, тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны хүмүүс урилгаар оролцох аж. “Улаанбаатар төмөр зам”-ын РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой энэ рэйлбус автобус нь нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчино.
Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь нийтийн тээвэрт ашиглах, авто замын түгжрэлийг сааруулах, иргэд зорчигчдын тохь тухыг хангаж, цаг хугацааг хэмнэхийн тулд төмөр замын автобус явуулж буй юм. Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ирэх сарын 6-наас эхлэн рэйлбус Толгойт-Амгалангийн чиглэлд зорчигчдод үйлчилж эхэлнэ.

Сэтгэгдэл ( 11 )
shine gechje hugatsaa ni duustsan hayagdal l biaj taarashd tsaaguura heden tugrug unagajil bga naguura neeh hiisen yumshig haragdulah gej tsaagura baahn mungu zalilj bga oligoti zumur zamtai ch yumshig enenii hereg bsan yumu
Аль улсаас ямар хөрөнгөөр оруулж ирсэн юм болдоо?! Зам тавих гэсээр бтал тоноод хаячих бхдаа...
чамаас бусад нь сууна чамаас бусдад нь хэрэгтэй чиний машинтай чинь тэндээ л байдаг юм байгаа биз машинтай гэдгээ гайхуулах гэж бичдэг юм уу эсвэл мэдлэггүй харанхуй гэдгээ гайхуулах гэж бичдэг юм уу иймэрхүү 2-н хооронд юмаар онгирч сагсуурдаг олиггүй нөхдөөс болж манай нийгэм улам бүр доройтож байна ш д даанчдээ
uulen ust guia hudla show hiiged bgamu haashaan.tusgai zam ntr iigni tawichaal oruulj irehgui.
nuguu zamiin tsagdaa naran tuuliiin tumur zamiin gartsiig tuneeltei hiih ajiltail bolj bna daa tegehgui bol oir oirhon garts haagdaad buun avto zamiin tugjee boloh vii dee
dunda gants 2 zogsohguin bol gazrin muhras muharlu ywj yu hiih ymbdeee unen tugjeee uusgene deerees ni osol awaar garhuide garman deer zogsjiideg
Одоо нөгөө замын цагдаа нарантуулын гарам нь байн2 хаагдаад нил түгжээ болохын байна даа. Хүн суухгүй хэрэггүй юмаар дүр эсгэж байх юм.
saihan sonsogdoj bna shuu