Монгол Улсын ХХ дугаар зууны сүүлчийн мега бүтээн байгуулалт гэгддэг Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр дахин мэндэллээ. 30 жилийн тэртээ нойтон аргын технологиор жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэхээр байгуулсан “Хөтөл” бүрэн автомат удирдлагатай, өндөр хүчин чадалтай, эдийн засгийн үр ашигтай орчин үеийн үйлдвэр болж хувирсан нь энэ. Эдүгээ Хөтөлийн “Цемент шохой” хувьцаат компани хуурай аргын технологиор жилд нэг сая тонн цемент, 65 мян ган тонн шохой, 70 мянган гега калори дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай болоод байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баяр сайхан, УИХын гишүүн С.Баяр цогт тэргүүтэй албаны төлөө лөгчид, үйлдвэр болон хөрөнгө оруулагч, барилга, тоног төхөөрөмж угсралт, зөв лөх компанийн удирдлагууд өн гөрсөн лхагва гаригт “Хөтөл”ийн шинэ үйлдвэрийг нээж, тууз хайчиллаа. Түүнч лэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барил га, хот байгуулалтын сайд Ц.Баяр сайхан, УИХын гишүүн С.Баярцогт, Хөтөлийн “Це мент шохой” компанийн гүйцэтгэх захирал Г.Батдорж нар үйлдвэрийг ажиллуулах товчлуурыг дарсан юм.

Сэтгэгдэл ( 0 )